Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Энэтхэг улсад Ковид өвчний улмаас 300 мянга гаруй хүн нас баржээ
4 жил өмнө   450
Энэтхэгт “COVID-19” халдварын улмаас нас барсан тохиолдлын тоо 300 мянга давж, 303 720-д хүрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн яам өнөөдөр мэдээлэв.
 
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 4454 хүн нас барсан нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
 
Энэтхэгт халдвараар нас барсан тохиолдлын тоо 100 мянгад хүрэхэд есөн сар, 200 мянгад хүрэхэд долоон сарын хугацаа зарцуулж байсан бол сүүлийн 100 мянган тохиолдол ердөө 26 хоногт бүртгэгдсэн байна.
 
Өнөөдрийн байдлаар тус улсад 26 752 447 хүн халдвар авснаас 23 728 011 хүн эдгэрчээ. 
 
Эх сурвалж: Reaturs
Энэтхэг улсад Ковид өвчний улмаас 300 мянга гаруй хүн нас баржээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0