Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Беларусийн агаарын тээврийн компаниудыг ЕХ руу нислэг үйлдэхийг хориглох шийдвэр гаргав
3 жил өмнө   360
Даваа гарагт болсон Европын Холбооны /ЕХ/ дээд хэмжээний уулзалтаар Беларусийн агаарын тээврийн компаниудыг ЕХ-ны орнууд руу нислэг үйлдэх, ЕХ-ны нутаг дэвсгэр дээгүүр нисэхийг хориглох шийдвэр гаргажээ.
 
Түүнчлэн Европын агаарын тээврийн компаниудад Беларусийн агаарын орон зайд нислэг хийхээс татгалзахыг зөвлөсөн байна.
 
Энэ тухай ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын дараа гаргасан мэдэгдэлд дурджээ. Уг мэдэгдлийг Ирландын агаарын тээврийн “Ryanair” компанийн онгоцыг Беларусьт яаралтай газардуулсан үйл явдлын хариуд баталсан байна. Энэхүү шийдвэр нь хараахан хүчин төгөлдөр болоогүй байгаа бөгөөд ЕХ-ны Зөвлөлийн хурлаар зөвшилцөж батлах ёстой юм.
 
Үүнээс гадна, дээд хэмжээний уулзалтаас Беларусийн эсрэг яаралтай шинэ хориг арга хэмжээ авахаар шийдвэрлэж, сөрөг хүчний сэтгүүлч Роман Протасевичийг суллахыг шаардсан байна. Мөн олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцийг зөрчин, агаарын хөлөг болон зорчигчдын аюулгүй байдалд эрсдэл учруулж, онгоцыг албадан буулгасан явдлыг шалгахыг Олон улсын иргэний нисэхийн байгууллагад уриалжээ.
 
Тавдугаар сарын 23-ны ням гарагт Беларусийн нийслэл Минск хотын нисэх буудалд “Ryanair” компанийн нисэх онгоц ослын буулт хийсэн бөгөөд тухайн үед нисэх онгоцонд бөмбөг суурилуулсан гэх мэдээллийн дагуу онгоц Беларусийн нийслэл рүү эргэж, газардсан байна. Бөмбөг суурилуулсан гэх мэдээлэл худал байсан бөгөөд харин онгоцонд зорчиж явсан сөрөг хүчний сэтгүүлч Роман Протасевичийг баривчилжээ.
 
Эх сурвалж: ТАСС, MONTSAME
 
 
Беларусийн агаарын тээврийн компаниудыг ЕХ руу нислэг үйлдэхийг хориглох шийдвэр гаргав
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0