Камбожын Сием Реап хотын байгаль орчинд ээлтэй эко батерейг шинэчлэх, нөхөн сэргээх чиглэлээр мэргэшсэн стартап компани энэхүү өвөрмөц бүтээлээрээ патент авсан байна.
Уг компаний захирал Себастиан байгаль орчныг хамгаалахад тэдний үүрэг оролцоо ямар үнэ цэнэтэй болохыг онцлон тэмдэглээд, тэд ашиглах боломжгүй батерейг цуглуулж, 80% хүртэл цэнэглэж, ямар ч химийн бодис ашиглалгүйгээр ашиглалтын хугацааг хоёр дахин нэмэгдүүлдэг гэж мэдэгджээ. Энэ нь шинэ зай худалдаж авахтай харьцуулахад 70% хэмнэлттэй байдаг.
Себастиан залууст шинэ ажлын байр бий болгож, компанийнх нь ажил Камбожийн эдийн засагт сайнаар нөлөөлнө гэж найдаж байгаагаа хуваалцлаа.
Эх сурвалж: A24 agency
Эко батерейны ашиглалтын хугацааг сайжруулах шинэ технологи |