Тэрээр хэлэхдээ, "Миний олон нийтийн хуудсанд цэргийн засаглалаас “Чамайг Мьянмарт эргэн ирэх үед чинь шорон хүлээж байх болно” гэсэн утгатай мессэжүүд ирүүлж байгаа. Намайг тайзан дээр гарах тэр өдөр 100 гаруй хүн амь үрэгдсэн. Дөнгөж тайз руу гарахын өмнө тэр мэдээг дуулсан болохоор би их цочирдсон байсан. Би тухайн үед манай оронд болж буй үйл явдлыг олон улсын тайзан дээрээс хэлэх өөр боломж байхгүйг ойлгоод ярьж эхэлсэн. Уйлахгүй байхыг их хичээсэн, уйлж эхэлвэл тодорхой сайн ярьж чадахгүй байх байсан. Мьянмарт хүмүүс айдастай амьдарч байна, тэд айснаасаа юу ч хийж чадахгүй байгаа. Тэд ирээдүйгээ алдсан. Гэтэл бусад оронд бүх зүйл энгийн байгааг би харж байна.
Хэрвээ надад генерал Мин Анг Хлан-тай уулзах боломж олдвол би ганцхан л асуулт асуумаар байна. “Та яагаад эрх мэдэлд хүрэхийн тулд хүн алав?”
Мөн Лай эх орондоо буцаж ирсэн үед шоронд хоригдох тухай олон нийтийн сүлжээнд заналхийлж байгаа ч цэргийн засаглалыг эсэргүүцэн ард түмэнтэйгээ хамт зогсож байгаад харамсахгүй байгаагаа хэлээд ард түмнээ ардчиллыг сэргээхийн тулд тайван жагсаал хийхийг уриаллаа. Тэрбээр гэр бүлийнхээ аюулгүй байдалд санаа зовж байгаагаа илэрхийлээд олон улсын байгууллагуудыг Мьянмар руу яаралтай тусламж үзүүлэхийг уриалав.
Мьянмар улсын мисс Хан Лай: “Та яагаад эрх мэдэлд хүрэхийн тулд хүн алав?” |