Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Малид үүссэн нөхцөл байдлын талаар НҮБ хуралдана
4 жил өмнө   382
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Малид үүссэн нөхцөл байдлын талаар лхагва гарагт яаралтай хуралдаан хийх төлөвтэй байна гэж дипломат эх сурвалжууд мягмар гарагт мэдээлжээ.
 
Хаалттай хуралдаан хийх хүсэлтийг Франц, Нигери, Тунис, Кени, Сент-Винсент ба Гренадин гаргасан бөгөөд сүүлийн дөрвөн орон нь одоо Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний үүргийг гүйцэтгэж байгаа юм. Өмнө нь Францын Гадаад хэргийн сайд Жан-Ив Ле Дриан Малид үүссэн нөхцөл байдлын талаар тусгай уулзалт хийх хүсэлт гаргана гэдгээ мэдэгдсэн ч хэзээ хуралдахыг тодорхой дурдаагүй байжээ.
 
Мали улсын түр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарыг үүргээс нь чөлөөлсөн гэдгээ тус улсын цэргийн хунтын удирдагч, хурандаа Ассими Гоита мягмар гарагт мэдэгдсэнийг олон улс зэмлэн буруушааж байгаа юм. 
 
Эх сурвалж: MONTSAME
Малид үүссэн нөхцөл байдлын талаар НҮБ хуралдана
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0