“Instagram” нийгмийн сүлжээ зурган дээрээ хэдэн лайк авснаа нуух сонголтыг хэрэглэгчдэдээ санал болгож эхэлжээ.
"Instagram"-ын мэдээлснээр, энэ нь нийгмийн сүлжээний хэрэглээнээс үүдэн хүмүүст учирч болзошгүй дарамтыг бууруулах зорилготой байна. Энэхүү сонголтыг идэвхжүүлсэн хэрэглэгчдийн зурган дээр лайкийн тооны оронд лайк дарсан нэгэн хэрэглэгчийн нэр ба “бусад” хэмээх үг харагдана. Судалгаагаар лайкийн тоог харагдахгүй болгох нь хүмүүсийн зан авир, эрүүл мэндэд тун бага нөлөө үзүүлж байгааг тогтоосон байна. Өмнө нь уг нийгмийн сүлжээг хэрэглэх нь хүмүүсийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байж болзошгүй гэх мэдээлэл гараад байсан юм.
Мөн Оксфордын их сургуулийн Интернэтийн хүрээлэнгээс саяхан танилцуулсан судалгаагаар, нийгмийн сүлжээний хэрэглээ, өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндийн хооронд “маш бага холбоо” буйг тогтоожээ.
Хэрэглэгчид лайкийн тоогоо нуух боломжийг Instagram олгож эхэлнэ |
|