Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Литвийн нийслэл Вильнюс хотыг 600 км зайтай оршдог Польшийн Люблин хоттой холбосон дэлгэцтэй болжээ
4 жил өмнө   403
Өнөөдөр цар тахлын улмаас улс орнууд хилээ хааж, хүмүүс хол аялж чадахгүй болоод байгаа билээ.
 
Тэгвэл алс хол байгаа хүмүүсийг хооронд нь холбох зорилгоор Литвийн нийслэл Вильнюс хотыг 600 км зайтай оршдог Польшийн Люблин хоттой холбосон дэлгэц саяхан нээгджээ.
 
Уг дэлгэц нь зөгнөлт кинонд гардаг орон зайг туулах “портал” шиг хэлбэртэй юм байна.
 
Төслийг Go Vilnius багийнхан Польшийн талтай хамтран хэрэгжүүлж, хоёр хотод дугуй хэлбэрийн том дэлгэцийг дүрс шууд дамжуулах камерны хамт байрлуулжээ. Том дугуй дэлгэцийг Вильнюс хотын Техникийн Их Сургуулийн Инновацийн төвийн инженерүүд сүүлийн таван жилийн турш зохион бүтээсэн юм байна.
 
Харин нээгдэх хугацаа нь коронавирусийн цар тахлын үетэй таарсан нь цагаа олсон хэрэг болжээ. Вильнюс хот цаашдаа өөр хэд хэдэн хоттой ийм “портал”-аар холбогдохоор төлөвлөсөн байна.
 
Эх сурвалж: The Verge
Литвийн нийслэл Вильнюс хотыг 600 км зайтай оршдог Польшийн Люблин хоттой холбосон дэлгэцтэй болжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0