Шри Ланкын баруун эрэгт амьдардаг загасчид зөвхөн ковидын хязгаарлалтаас гадна хэд хоногийн өмнө шатаж эхэлсэн химийн бодис ачсан хөлөг онгоцноос болон хүндрэлтэй байдалд байна.
Байгаль орчны яамны мэдэгдэлд X-Press Pearl онгоц шатаж эхэлснээс хойш ойр орчмын далайн амьдралд ихээхэн хохирол учруулаад байгааг мэдэгдсэн. Байгаль орчны тэмцэгчид мөн их хэмжээгээр асгарч байгаа газрын тосны асуудалд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн. Үүнээс үүдэн баруун эрэгт загасчлахыг хориглоод байгаа аж.
Энэ талаар иргэд "Цар тахал дуусаж амжилгүй дахин далайн биологийн орчны бохирдол, сүйрлээс болж загасчид бүр л хэцүүхэн болох нь. Эрх баригчдын хайхрамжгүй байдлаас болж загасчид дор хаяж хоёр жилийн турш өлсгөлөнд нэрвэгдэж магадгүй юм" гэлээ.
Эх сурвалж: A24 agency
Шри-Ланкид Загасчид бохирдсон далайн уснаас болж хохирч байна |
|