Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Ньирагонго галт уулын идэвхжлээс болж олон удаагийн газар хөдлөлт болжээ
3 жил өмнө   341
Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын зүүн хэсэгт орших Ньирагонго галт уулын бүсэд сүүлийн 24 цагт 92 удаа газар хөдөлжээ. 
 
Хэд хэдэн удаагийн газар хөдлөлт нь хүмүүст мэдрэгдсэн бол үлдсэн чичиргээг багаж хэрэгслээр бүртгэсэн байна.
 
3470 метр өндөр Ньирагонго галт уул тавдугаар сарын 22-нд оргилж эхэлжээ. Галт уул оргилсны улмаас 31 хүн амиа алдсан байна. Түүнчлэн галт уулын бүсэд цуврал газар хөдлөлт болж, голомтоосоо 100 гаруй км-ийн зайд мэдрэгджээ. 
 
Бүс нутгийн хагарлын ан цав газар хөдлөлтийн идэвхжлийг нэмэгдүүлсээр байгааг галт уул судлаач Дарио Тедеско анхааруулсан байна. Одоо галт уул судлаачдын баг Ньирагонгог анхааралтай ажиглаж байгаа бөгөөд нутгийн иргэд гэртээ буцаж харихад аюулгүй эсэхийг олж мэдэхэд тэдэнд дахиад хэдэн өдөр шаардагдах аж. Өмнө нь галт уулын ойролцоох "улаан бүс" -ээс 400 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
 
Эх сурвалж: BBC
Ньирагонго галт уулын идэвхжлээс болж олон удаагийн газар хөдлөлт болжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0