Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Covid-19 өвчний Синовак вакциныг ДЭМБ бүртгэж авлаа
3 жил өмнө   363
Өчигдөр буюу Мягмар гарагт Хятад улсын Синовак үйлдвэрийн вакцинд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) коронавирусийн халдварын эсрэг яаралтай горимд хэрэглэх зөвшөөрөл олгожээ.
 
Ингэснээр Синовак нь Синофармын дараа ДЭМБ-ын зөвшөөрлийг авсан Хятад улсын хоёр дахь вакцин болж байна. Синовакын вакциныг 18-аас дээш насныханд 2-4 долоо хоногийн зайтай хоёр тунгаар тарих зөвлөмж гарчээ.
 
ДЭМБ-ын судалгаагаар уг вакцин нь тариулсан хүмүүсийнхээ талаас дээш хувийг коронавирусийн халдвараас хамгаалж, нэгэнт халдвар авсан бол өвчний хүндрэлээс 100 хувь сэргийлж чадсан байна.
 
Уламжлалт арга технологиор бүтээсэн, хадгалалтын шаардлага өндөр биш Синовакын вакцинд зөвшөөрөл олгосноор дэлхийн дундаас доош орлоготой орнуудад вакцин түгээх зорилготой Covax хөтөлбөрт том түлхэц болохыг ДЭМБ онцолсон юм.
 
Уг вакциныг Хятадаас гадна Чили, Бразил, Индонез, Мексик, Тайланд, Турк зэрэг орнуудын хүн амын дархлаажуулалтад ашиглаж байгаа. Нийтдээ 600 сая тун вакциныг Хятад болон бусад улс орнуудад нийлүүлснээс 430 сая тунг нь дархлаажуулалтад ашиглаад байгаа тухай Синовак компани мэдээлжээ.
 
Эх сурвалж: BBC
Covid-19 өвчний Синовак вакциныг ДЭМБ бүртгэж авлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0