Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Австралийн софтболын эмэгтэй баг тамирчид Японд ирсэн анхны баг боллоо
4 жил өмнө   435

Токиогийн олимпын анхны зочид болох Австралийн софтболын эмэгтэй баг тамирчид өчигдөр Японд ирсэн байна.

 Хөл хорионы нөхцөлд ирж буй Австралийн тамирчид олимпын тосгон руу нүүхээс өмнө долоодугаар сарын 17 хүртэл Гүнма мужийн Оота хотод байрлан, орон нутгийн баг тамирчидтай хамтарсан бэлтгэл хийх ажээ.

Тамирчид бүгд Ковид19 халдварын эсрэг вакцинд хамрагдсан бөгөөд өдөр бүр вирусийн шинжилгээ өгч байх юм. Австралийн тамирчид Оота хотод байрлах хугацаандаа зөвхөн "зочид буудал - бэлтгэлийн талбай - зочид буудал” гэсэн маршрутаар зорчиж л халдвар тархалтын эсрэг журам дүрмийг ягштал баримтлах үүрэг хүлээж байна. 

Австралийн софтболын эмэгтэй баг тамирчид Японд ирсэн анхны баг боллоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0