Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
“Huawei” компани “HarmonyOS” үйлдлийн системтэй шинэ утсаа удахгүй танилцуулна
3 жил өмнө   433
БНХАУ-ын “Huawei Technologies” компани бизнесийн үйл ажиллагаагаа АНУ болон “Google” компанийн давамгайллаас салган тусгаарлахын тулд ухаалаг гар утсанд зориулан өөрсдийн бүтээсэн үйлдлийн системээ лхагва гарагт танилцуулжээ.
 
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын засаг захиргааны тогтоосон экспортын хяналтын арга хэмжээнүүд нь хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлөх болоод буй энэ үед “Huawei” компани “HarmonyOS” үйлдлийн системээ хоёрдугаар сараас худалдаанд гаргасан “Mate X2” эвхэгддэг ухаалаг гар утсандаа суулгах ажээ.
 
Америкийн технологийн “Google” компанийн хөгжүүлсэн “Android” үйлдлийн системийг ашиглах боломжийг нь хязгаарлаж магадгүй гэх таамаглал гарах болсонтой холбоотойгоор Хятадын тус компани өөрсдийн үйлдлийн системийг бүтээхэд сүүлийн таван жилийг зарцуулжээ.
 
“Huawei” 2019 оны наймдугаар сард “HarmonyOS”-н зурагт болон бусад ухаалаг төхөөрөмжүүдэд зориулсан хувилбарыг албан ёсоор танилцуулсан боловч ухаалаг гар утасны үйлдлийн системийг хараахан гаргаагүй байсан юм.
 
Д.Трамп үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулж болзошгүй аж ахуй нэгжүүдийн харилцаа холбооны технологи, үйлчилгээг хэрэглэхийг Америкийн компаниудад хориглох шийдвэрийг 2019 оны тавдугаар сард гаргасан билээ.
 
Бээжин, Вашингтоны засаг захиргаа нь худалдаа, технологийн асуудал, Хонконг, Тайвань болон Хятад улсын зарим бүс нутаг дахь хүний эрхийн асуудал гэх мэт асуудлаар санал зөрөлдөөнтэй хэвээр байгаа юм. 
“Huawei” компани “HarmonyOS” үйлдлийн системтэй шинэ утсаа удахгүй танилцуулна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0