Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Токио 2020 наадмын медаль
3 жил өмнө   435
Токио 2020 зуны олимпын наадмыг зохион байгуулагчид өчигдөр уг арга хэмжээнд хэрэглэх шагналын тавцан, медаль, медаль гардуулах ёслолын үеэр эгшиглэх хөгжмийг танилцуулжээ.
 
Мөн медалийг тавцанд хүргэж өгөх сайн дурын ажилтнуудын өмсөх хувцасны загварыг танилцуулсан байна. Наадмын үеэр нийт 98 медалийн тавцанг хэрэглэх ба эдгээрийг Японы 2,000 гаруй газраас цуглуулсан хуванцар хаягдлыг дахин боловсруулж, 3D хэвлэгчээр үйлдвэрлэжээ.
 
Токио 2020 наадмын 33 спортын төрлийн 339, паралимпын 22 төрлийн 539, нийт 878 медаль гардуулах ёслол болохоор төлөвлөгдсөн байна. Медалиудыг мөн электроникийн хаягдлыг дахин боловсруулах замаар гаргаж авсан үнэт металлаар бүтээсэн юм.
 
Медалиудыг шагналын тавцанд хүргэж өгөх сайн дурын ажилтнууд Японы уламжлалт кимоно болон орчин үеийн хувцасны хосолмол загвартай хувцсыг өмсөх гэнэ. Тэдний барьж явах медалийн тавиурыг ч бас дахин боловсруулсан хуванцар хаягдлаар бүтээжээ.
 
Медаль гардуулах ёслолын үеэр эгшиглэх хөгжмийг Японы нэрт хөгжмийн зохиолч Наоки Сато зохиосон байна. Тэрбээр “Ruroun Kenshin”, “Eien no Zero” зэрэг хит кинонуудын хөгжмийг зохиож байжээ. Токио 2020 зуны олимпын наадам эхлэхэд 50 өдөр үлдээд байна.
 
 
 
Эх сурвалж: Kyodo News
Токио 2020 наадмын медаль
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0