Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
АНУ: Хятадын цэргийнхэнтэй холбоотой компаниудын жагсаалтыг 48-аас 59 болгож нэмэгдүүлжээ
4 жил өмнө   407
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Хятадын цэргийнхэнтэй холбоотой компаниудын жагсаалтыг пүрэв гарагт өргөжүүлжээ.
 
АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын иргэд, компаниудад Хятадын Ардын чөлөөлөх армитай (ХАЧА) холбоотой гэж үздэг Хятадын компаниудын үнэт цаасыг худалдаж авах, зарахыг хориглосон зарлиг гаргасан юм. Эдгээр компаниудын жагсаалтыг АНУ-ын Батлан ​​хамгаалах яам гаргадаг. Тухайн үед Хятадын эрх баригчид уг шийдвэрийг шүүмжилж байв.
 
Жо Байден энэ жагсаалтад багтсан компаниудын тоог 48-аас 59 болгож нэмэгдүүлжээ. Тодруулбал, БНХАУ-ын үндэстний цөөнхүүдийг тагнаж мөшгөдөг гэгддэг технологийн чиглэлээр ажилладаг Хятадын компаниудыг нэмж оруулсан байна.  Хар жагсаалтад оруулсан компаниуд хүний эрхийг зөрчихөд оролцсон гэж Цагаан ордны мэдээлэлд тэмдэглэжээ.
 
Эх сурвалж: MONTSAME
 
АНУ: Хятадын цэргийнхэнтэй холбоотой компаниудын жагсаалтыг 48-аас 59 болгож нэмэгдүүлжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0