Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Ангарагийн дараа Сугар гаргийг судлана
3 жил өмнө   305
АНУ-ын сансар судлалын NASA агентлаг Сугар гаргийн агаар мандал, геологийн онцлог шинж чанарыг судлах хоёр шинэ хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсноо мэдэгдэв.
 
Төслүүд тус бүрд 500 сая доллар төсөвлөсөн бөгөөд 2028-2030 оны хооронд хэрэгжиж эхлэх төлөвтэй байна. NASA-гийн мэдээлснээр, “DAVINCI+” (Deep Atmosphere Venus Investigation of Noble gases, Chemistry, and Imaging) нэртэй эхний хөтөлбөрийн хүрээнд Сугар гараг хэрхэн үүссэнийг, мөн нэгэн цагт далай байсан эсэхийг тогтоох зорилгоор уг гаргийн агаар мандлыг судлах аж.
 
Хоёр дахь нь “VERITAS” (Venus Emissivity, Radio Science, InSAR, Topography, and Spectroscopy) хэмээх хөтөлбөр бөгөөд Сугар гараг дэлхийгээс өөрөөр хөгжсөн шалтгааныг тогтоохын тулд гаргийн гадаргуугийн зургийг газрын зурагт буулгаж, геологийн түүхийг нь судлах юм. NASA хамгийн сүүлд "Magellan" нэртэй станцаа 1990 онд Сугар гараг руу илгээж байжээ. Уг аппарат энэ гаргийг дөрвөн жилийн турш тойрон эргэж, гадаргуугийнх нь мэдээллийг цуглуулсан байна. 
 
Сугар нь наранд хамгийн ойр оршдог хоёр дахь гараг бөгөөд Нарны аймгийн хамгийн халуун гараг юм.
 
Эх сурвалж: NASA
Ангарагийн дараа Сугар гаргийг судлана
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0