Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Аусшвицийн хорих лагерт хоригдлуудыг чөлөөлсөн сүүлчийн цэрэг нас барлаа
3 жил өмнө   374
Дэлхийн хоёрдугаар дайны үед Нацистуудын байгуулсан Аусшвицийн хорих лагерийг чөлөөлөх ажиллагаанд оролцсон  сүүлчийн цэрэг Зөвлөлтийн Улаан Армийн ахмад дайчин Давид Душман  98 насандаа таалал төгсжээ.
 
1945 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр 21 настай Душман хорих лагерын торон хашааг танкаар дайрч, хоригдлуудыг чөлөөлж байжээ. Аусшвицийн хорих лагерт 1.1 сая орчим хүн амь үрэгдсэний ихэнх нь жүүдүүд байсан юм.
 
Давид Душман уг хорих лагерт ямар аймшигтай харгислал болж өнгөрснийг чөлөөлснөөс нь хойш хэдэн жилийн дараа л мэдэж байжээ.
 
Душманы алба хааж байсан 12,000 хүнтэй дивизээс дайны дараа 69 цэрэг амьд үлдсэн байна. Дайны дараа тэр Зөвлөлт Холбоот Улсын шилдэг туялзуур жадчин болж, үргэлжлүүлээд дэлхийн шилдэг дасгалжуулагчдын нэг болсон юм.
 
Тэрбээр Зөвлөлтийн эмэгтэйчүүдийн шигшээ багийг 30 гаруй жил дасгалжуулжээ.
 
“Хэдийгээр тэр өөрөө жүүд хүн, дайны гашуун зовлонг үзсэн хүн боловч 1970 онд анх надтай танилцаад шууд найзалж эхэлсэн нь надад хэзээ ч мартагдахгүй дурсамжийг үлдээсэн юм” гэж Олон Улсын Олимпын Хорооны ерөнхийлөгч, герман үндэстэн, туялзуур жадны спортын тамирчин асан Томас Бах дурссан байна.
 
Эх сурвалж: BBC
 
 
Аусшвицийн хорих лагерт хоригдлуудыг чөлөөлсөн сүүлчийн цэрэг нас барлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0