Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Ирэх намар гэхэд APPLE шинэ үйлдлийн системээ танилцуулна гэж мэдэгдлээ
3 жил өмнө   406
 “Apple” компани  “iOS 15”, “iPadOS 15”, “watchOS 8.0”, “macOS Monterey” үйлдлийн системүүдийн эцсийн хувилбарыг ирэх намар гаргах төлөвтэй байна.
 
Ухаалаг гар утасны “iOS 15” шинэ үйлдлийн системд хэрэглэгчийн хувийн мэдээллийг хамгаалах, “iPhone” утасны үйлдлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хэд хэдэн сайжруулалт хийгджээ.
 
Видео дуудлага хийх зориулалттай “FaceTime” хавсралтыг ашигласнаар орон зайн аудио үйлдлийг дэмжих, гадны дуу чимээг тусгаарлаж, хэрэглэгчийн дуу хоолойг илүү тод болгох замаар холбооны чанарыг сайжруулж байгаа аж. Видео дуудлагын үеэр хэрэглэгчийн арын хэсэг бүдгэрч, нүүр царай нь тодрох аж. Түүнчлэн “FaceTime”-р холбоо барих үеэр “SharePlay” үйлдлийн тусламжтай дүрс бичлэг, дуу, дэлгэцэн дээрх дүрслэлийг хуваах боломжтой юм.
 
  • Шинэ үйлдлийн системд “Бүү саад бол” үйлдлийг нэвтрүүлж, ингэснээр ямар горим дээр тавьснаас хамаарч бүх мэдэгдлийг хүлээж авах эсэхээ сонгох боломжтой аж.
  • Шинэ “iPadOS 15” үйлдлийн системтэй “iPad” таблетад “widget” ашиглах боломжтойгоос гадна хоёр хавсралтыг нэгэн зэрэг ажиллуулах зорилгоор дэлгэц хуваах горимыг дэмжинэ.

 

“WatchOS 8.0”-д хэрэглэгчийн нойроо авах хугацаанд тавих хяналт сайжирч, зүрхний цохилтын давтамжийг хэмжих замаар хөдөлгөөний идэвхтэй байдлын үзүүлэлтүүдийг нарийн тодорхой гаргах аж. 

Ирэх намар гэхэд APPLE шинэ үйлдлийн системээ танилцуулна гэж мэдэгдлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0