Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Канадын Саскачеван муж дахь уугуул иргэдийн сургууль байсан газраас булш олджээ
3 жил өмнө   616
Канадын Саскачеван муж дахь уугуул иргэдийн сургууль байсан газраас 751 хүүхдийг бөөнд нь оршуулсан булш олджээ.
 
Булшин дээр ямар ч нэр ус байгаагүй гэнэ. Хэдхэн хоногийн өмнө тус улсын Бритиш Колумбиа мужид мөн уугуул иргэдийн хүүхдүүдэд зориулсан сургууль байсан газраас 215 хүүхдийн нэр усгүй булш олдсон юм. “Энэ бол нийтийн оршуулгын газар биш. Энэ бол нэр усгүй булш” гэж Ковессесийн индиан овгийн ахлагч Кадмус Дэлмор хэвлэлд ярьжээ.
 
Ромын Католик сүм хийдийн ажиллуулдаг байсан энэхүү сургууль зүүн өмнөд Саскачеваны Ковессест оршдог. 19-өөс 20 дугаар зууны үед Канадын засгийн газар нутгийн уугуул иргэдийг уусгах зорилгоор 130 гаруй ийм сургуулийг байгуулж, шашныханд үйл ажиллагааг нь даатгаж байжээ. Ийм сургуулиуд эрүүл ахуйн шаардлага хангаагүй, халаалтгүй байсан гэдэг. Тиймээс нийт 6,000 орчим хүүхэд дасан зохицож чадалгүй нас барж байжээ. Зодох занчих, бэлгийн хүчирхийлэл хүртэл гарч, сургуулиас оргох явдал түгээмэл байсан гэдэг.
 
1863-1998 оны хооронд Канад даяар 150,000 орчим хүүхдийг уугуул иргэдийн гэр бүлээс салгаж, дээрх сургуулиудад хүчээр суулгаж байжээ.Тэдэнд төрөлх хэлээрээ ярихыг хориглож, ёс заншлыг нь мартуулах үйл ажиллагааг католик шашныхан зохион байгуулж байжээ.
 
Эх сурвалж: BBC
Канадын Саскачеван муж дахь уугуул иргэдийн сургууль байсан газраас булш олджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0