Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
“Daily Mail and General Trust” хэвлэлийн компанийн гадна 7 тонн өтөг асгаж эсэргүүцлээ илэрхийлжээ
4 жил өмнө   610
Ням гарагт Их Британийн нийслэл Лондон хотод "авлигажсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг” эсэргүүцсэн ажиллагаа болж, 23 хүн саатуулагджээ.
 
Эсэргүүцлийн ажиллагааг “Extinction Rebellion” байгаль хамгаалах хөдөлгөөний идэвхтнүүд зохион байгуулсан байна. Идэвхтнүүд Их Британийн томоохон хэвлэлүүдийн редакцийн бодлогод сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, “Daily Mail” сониныг эрхлэн гаргадаг “Daily Mail and General Trust” хэвлэлийн компанийн Кенсингтон дүүрэгт байрлах төв байрны хажууд долоон тонн орчим өтөг асгасан байна.
 
Эсэргүүцэгчид мөн “The Daily Telegraph” сонины редакцын гадна асгахыг оролдсон боловч хууль сахиулагчид зогсоожээ. Үүнээс гадна, хэвлэлийн магнат Руперт Мердокийн эзэмшдэг “News Corp компанийн оффисын ханан дээр шүршигч будаг цацсан идэвхтнүүдийг саатуулжээ. Уг компанийн эзэмшилд Их Британийн “The Sun”, “The Times” болон “The Sunday Times” сонин байдаг байна.
 
Эсэргүүцэгчдийн хэлснээр, "санхүүгийн ашиг олох үүднээс үнэнийг ил гаргахгүй байгаа хэвлэлүүд дэх авлигад" олны анхаарлыг хандуулах" зорилгоор ийм ажиллагаа зохион байгуулжээ. Цар тахлын үеэр Засгийн газар болон түүний ойрын хүмүүсийн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг харсан Британийн нийгмийн хувьд дүгнэлт туйлын тодорхой байх ёстой. Энэ улсын эрх мэдлийн тогтолцоо ялзарч, тэрбумтнуудын хяналтад байдаг хэвлэлүүдийн хувьд авлига бол бизнесийн загвар болсон" гэж “Extinction Rebellion” хөдөлгөөний төлөөлөгч Галли Бужак мэдэгджээ.
 
Эх сурвалж: MONTSAME
“Daily Mail and General Trust” хэвлэлийн компанийн гадна 7 тонн өтөг асгаж эсэргүүцлээ илэрхийлжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0