Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Талбайн теннисний “Их дуулга”өнөөдөр эхэллээ
4 жил өмнө   630
Талбайн теннисний энэ улирлын гурав дахь “Их дуулга” болох “Уимблдон” Их Британийн Лондон хотноо даваа гарагт эхэллээ.
 
Хамгийн эртний бөгөөд хамгийн нэр хүндтэйд тоогцогддог энэхүү тэмцээн өнгөрсөн онд цар тахлын улмаас цуцлагдаж, Дэлхийн II дайн дууссанаас хойш анх удаа болоогүй юм.
 
Уимблдоны тэмцээн 1877 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилийн тэмцээн 134 дэх удаагийх болно. Өмнө нь зөвхөн 1915-1918, 1940-1945 оны дайны үеэр цуцлагдаж байжээ.
 
Сербийн теннисчин Новак Жокович энэ улирлын гурав дахь "Их дуулга"-д түрүүлж чадах эсэх нь Уимблдоны гол үйл явдал байх болно гэж Оросын теннисний холбооны ерөнхийлөгч Шамиль Тарпищев үзэж байна. Жокович Австрали, Францын нээлттэй тэмцээнд түрүүлээд байгаа юм.
 
Эх сурвалж: BBC
Талбайн теннисний “Их дуулга”өнөөдөр эхэллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0