Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Ангараг гарагт ажиллаж буй Zhurong робот станцынхаа шинэ дүрс бичлэгүүдийг илгээсэн байна
4 жил өмнө   621
Ням гарагт Хятадын Үндэсний Сансрын Агентлаг алс холын Ангараг гарагт ажиллаж буй Zhurong робот станцынхаа шинэ дүрс бичлэгүүдийг үзүүлжээ.
 
Тэдгээрийн нэг нь дүрснээс гадна дууны бичлэгтэй байгаа юм. 
 
Zhurong нэртэй зургаан дугуйт робот станц одоо Ангарагийн Utopia Planita нэртэй газарт судалгаа явуулж байгаа. Ирсэн дүрс бичлэгүүдийн нэгд Zhurong станц шүхрээ дэлгэж, шаталтаас хамгаалах бүрхүүлээсээ салан газардаж буйг харуулжээ. Хоёр дахь бичлэгт станц газардуулагч платформ дээрээс Ангарагийн хөрсөн дээр бууж буйг харуулсан байна. Уг бичлэгт сонсогдож буй дуу нь станцын хөдөлгүүрийн чимээ, дугуйны газартай үрэлцэх чимээ гэнэ.
 
Гурав дахь бичлэгт Zhurong станц Ангарагийн хөрсөн дээр буусныхаа дараа холдон явж буйг араас нь харуулжээ.
Ангараг гарагт ажиллаж буй Zhurong робот станцынхаа шинэ дүрс бичлэгүүдийг илгээсэн байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0