Тайландад цар тахлын тархалт хяналтаас гарсан хэвээр байгаа тул Муай Тай буюу Тай Бокс нь Ковидын цар тахлын нөлөөгөөр хүнд тусч байна. Зарим биеийн тамирын заал түр зогсоохоо мэдэгдсэн нь орлого багатай, өөр орлогын эх үүсвэргүй гэр бүлээс гаралтай ихэнх тамирчдад санхүүгийн болон наад захын хэрэгцээг хангахад сөргөөр нөлөөлсөн аж.
Тайландын спортыг сурталчлагч Париякорн Ратанасубан: Засгийн газрын болон ямар нэгэн байгууллагаас ямар ч туслалцаа, дэмжлэг огт байгаагүй гэж мэдэгдсэн бөгөөд ихэнх биеийн тамирын заал эзэмшигчид, тамирчид ганц орлогын эх үүсвэртэй. Тайландын хөл хорио цаашид түгжрэл үргэлжилбэл Тайландын тулааны урлагийн төгсгөл болж магадгүй юм гэж илэрхийллээ.
Тус спортоор хичээлдэг Наттавут Буай "Энэ маш хүнд асуудал болоод байна. Би ямар ч орлогогүй байна. Өмнө нь би сар бүр тэмцээно оролцдог байсан. COVID-19 тархах үед бид бүгд асуудалд ороод байна. Бүх мэргэжилд асуудал тулгараад байна. Гэхдээ бид тэмцэх ёстой. Нөгөө талаар энэ хэвээр үргэлжилбэл би юу хийхээ мэдэхгүй л байна. Би спортоо орхих ёстой юу эсвэл үргэлжлүүлэн хийх ёстой юу? Би ч гэсэн гэр бүлээ тэжээх хэрэгтэй. Зарим нь аль хэдийн спортоо орхихоор шийдсэн" гэдгээ илэрхийлсэн бол
биеийн тамирын заалын эзэд "Байдал хэвээр үргэлжилвэл Тайландын боксын хувьд хямрал болох нь дамжиггүй" гэлээ.
Эх сурвалж: А24 agency
Тай бокс ковидын нөлөөнөөс үүдэн хүнд байдалд орлоо |
|