Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Дэлхийн өвийн жагсаалтаас Ливерпүүл хотыг хуучин төрхөө хадгалж чадаагүй гэсэн шалтгаанаар хаслаа
3 жил өмнө   366
Британийн колоничлолын үеийн дурсгалд тооцогддог Ливерпүүл хотын боомтын хуучин дүр төрх дахин сэргээгдэх боломжгүйгээр эвдэгдэж, түүхэн үнэ цэнээ гээсэн тул дэлхийн өвийн жагсаалтаас хасах болсныг ЮНЕСКО зарлалаа.
 
Шалтгаан нь тус хотын усан боомтод шинэ барилга байгууламжууд олноор баригдсаны дотор 500 сая паундын өртөгтэй Эвертон хөлбөмбөгийн шинэ стадион баригдаж байгаагаас болсон аж. Британийн эзэнт гүрний үед худалдааны гол боомт болж байсан Ливерпүүл хот эрэг дагуух уран барилгын гайхамшигт үзэмжээрээ 2004 онд дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн юм.
 
Дэлхийн өвийн жагсаалтад орсноор тухайн байгууламж нь Женевийн конвенцийн дагуу дайны үеэр хамгаалагдах, сэргээн засварлахад нь хөрөнгө мөнгөний дэмжлэг авах эрхтэй болохоос гадна аялал жуулчлалын гарын авлага, хөтөч, газрын зурагт багтдаг давуу талтай. 
 
ЮНЕСКО-гийн шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа Ливерпүүл хотын захирагч Жоанна Андерсон илэрхийлээд шийдвэрийг давж заалдах талаар мэдэгджээ. Тэрбээр арван жилийн өмнө тус хотод ирж байсан ЮНЕСКО-гийн төлөөлөгчид сүүлийн үеийн бүтээн байгуулалтын бодит байдлыг нүдээр харалгүй шийдвэр гаргасанд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.
 
Харин ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн мэргэжилтнүүд түүхэн дурсгалаа хамгаалахад анхаарал тавихгүй байгаа Британийн засгийн газарт өмнө нь анхааруулж байсан ч ахиц гараагүйг тайлбарлажээ.
 
Эх сурвалж: ТАСС
Дэлхийн өвийн жагсаалтаас Ливерпүүл хотыг хуучин төрхөө хадгалж чадаагүй гэсэн шалтгаанаар хаслаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0