Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Японы тамирчин Такато Наохиса эх орондоо анхны алтан медалийг авлаа
3 жил өмнө   453
Токиогийн Олимпын наадмын жүдогийн тэмцээний 60 кг-ын жингийн төрөлд Японы тамирчин Такато Наохиса эх орондоо анхны алтан медалийг авчирлаа.  
 
Өдгөө 28 настай Японы жүдоч Тайваний тамирчин Ян Юн Вэйг ялжээ. Такато Наохиса 2016 оны Рио-де-Жанейрогийн Олимпын наадамд хүрэл медалийн эзэн болж байсан аж. Үүнээс гадна тэрбээр гурван удаагийн дэлхийн аварга, 2021 оны Азийн аварга бөгөөд Олон улсын жүдо бөхийн холбооны Их дуулгын тэмцээнүүдэд 11 удаа ялалт байгуулсан удаатай.
 
Хүмүүс намайг тууштай дэмжсэний хүчинд би энэ бүгдэд хүрч чадлаа. Аварга болсон ч гэсэн би улам сайжрахыг хичээх болно” гэж тэрбээр ярьжээ. Үүнээс гадна Японы тамирчин Тонаки Фуна Косовогийн тамирчин Дистрия Красничид ялагдаж, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн байна. 
Японы тамирчин Такато Наохиса эх орондоо анхны алтан медалийг авлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0