Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Беларусийн гүйлтийн тамирчин Польш улсыг зорилоо
4 жил өмнө   437
Японоос эх орон руугаа буцахаас татгалзсан Беларусийн гүйлтийн тамирчин Токио хот дахь Польшийн Элчин сайдын яамыг орхин явжээ. Түүний гуравдагч оронд орогнох хүсэлтийг Польш улс хүлээн авсан юм.
 
Элчин сайдын яамны байрнаас өнөө өглөө хөдөлсөн тээврийн хэрэгсэлд Кристина Тинановскаяг сууж явсан хэмээн үзэж байгаа бөгөөд тэрбээр тун удахгүй Польшийг зорих төлөвтэй байна.
 
Польшийн Засгийн газар түүнд хүмүүнлэгийн виз олгосон гэдгээ өмнө нь мэдэгдсэн юм. “NHK” телевизэд өдгөө 24 настай тамирчны мэдээлснээр, өөрийнх нь оролцохоор бэлтгэл хийгээгүй тэмцээнд өрсөлдөхийг шаардсан талаар нийгмийн сүлжээнд гомдоллосных нь дараа дасгалжуулагч нар нь түүнийг Беларусь руу хүчээр буцаахыг оролдсон байна.
 
"Миний хэлсэн үгийг Засгийн газрыг шүүмжилсэн хэмээн үзэж байгаа бололтой байна" гэж тэрбээр нэмж хэлжээ. 
 
Эх сурвалж:NHK
Беларусийн гүйлтийн тамирчин Польш улсыг зорилоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0