Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Афганистаны Батлан хамгаалахын сайд руу халдлага хийжээ
4 жил өмнө   447
Афганистаны нийслэл Кабул хотод батлан хамгаалахын сайдын гэрийн гадаа мягмар гарагийн шөнө хүчтэй дэлбэрэлт болсон ч Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Кан Мухаммед болон түүний гэр бүлийн гишүүд дэлбэрэлтэд өртөөгүй юм байна.
 
Афганистаны дотоод хэргийн яамны мэдээлснээр дэлбэрэлтийн дараа цагдаа тусгай хүчнийхэн, халдлага үйлдэгчдийн хооронд болсон буудалцааны үеэр халдлага үйлдсэн дөрвөн хүн бүгд алагджээ. Дотоод хэргийн яам нь батлан хамгаалахын сайдын амь насанд халдахыг завдсан уг хэргийг мөрдөн шалгаж байна.
 
Сайдын гэр байрладаг гудамж, замуудыг хааж, ойролцоо амьдардаг олон зуун энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлжээ. Одоогоор уг халдлагыг үйлдсэн гэдгээ аль нэг зэвсэгт бүлэглэл хүлээгээгүй байгаа ч сүүлийн үед Афганистаны засгийн газрын эсрэг байлдааны ажиллагаагаа идэвхжүүлсэн Талибан хөдөлгөөнийг сэжиглэж байгаа аж.
 
Талибууд одоогоор Афганистаны баруун болон өмнөд мужуудын нийслэлүүдийг эзлэхээр засгийн газрын армитай байлдаж байгаа юм. Өчигдрийн халдлага Кабул хотын хамгийн хатуу харуул хамгаалалтай ногоон бүсэд болсон нь тус улсын иргэдийг цочирдуулжээ. Ногоон бүсэд Афганистаны засгийн газрын гишүүд, нөлөө бүхий удирдагчид амьдардаг юм байна.
Афганистаны Батлан хамгаалахын сайд руу халдлага хийжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0