Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Хонконгийн хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эрс эсэргүүцэж байна
3 жил өмнө   344
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хонконг, Макаогийн асуудал хариуцсан газар Хятадын дотоод хэрэг болох Хонконгийн хэрэгт АНУ хөндлөнгөөс оролцож буйг эрс эсэргүүцэж, зэмлэн буруушааж буйгаа ням гарагт мэдэгджээ. Тус газрын хэвлэлийн төлөөлөгч АНУ-ын Засгийн газраас Хонконгтой холбоотой санамж бичиг гаргасны хариуд дараах мэдэгдлийг хийсэн байна.
 
АНУ-ын Засгийн газар Хонконгийн оршин суугчдыг дэмжих хүсэлтэй байна гэж мэдэгдэж байгаа боловч Хонконгийг салан тусгаарлахыг эрмэлздэг Хятадын эсрэг цөөн хүчнийг дэмжихийг хүсэж буй нь илэрхий байна” гэж хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.
 
АНУ-ын Засгийн газар Хонконгт үймээн самууныг дахин дэгдээж, Хятадын эсрэг хүчнүүдийг Хонконгоос салан тусгаарлах чиглэлийн ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсэж байна. Хонконгтой холбоотой байгууллагуудыг ивээн тэтгэж, Хонконгтой холбоотой хуулийн төсөл, холбогдох арга хэмжээнүүдийг баталснаар АНУ-ын Засгийн газар өөрсдийн мэдэгддэгчлэн ардчилал, хүний эрх, эрх чөлөө, “нэг улс, хоёр систем” зарчмыг хамгаалахын оронд Хонконгийг салган тусгаарлаж, Хятадыг тогтоон барихыг хүсэж байна” гэж тэрбээр хэлжээ.
 
Мөн үндэсний аюулгүй байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсноос хойш Хонконгт тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийн замдаа эргэн орсныг хэвлэлийн төлөөлөгч онцлоод, АНУ тэргүүтэй цөөн хэдэн орон гүжирдлэгээ үргэлжлүүлсээр байгаа нь уг хууль Хонконгийг салан тусгаарлахыг эрмэлздэг Хятадын эсрэг хүчнүүдэд үр дүнтэй нөлөө үзүүлсний зэрэгцээ гадны хөндлөнгийн оролцоог таслан зогсоосныг нь л харуулж байна гэв.
 
Тэрбээр үргэлжлүүлэн, “Гадны хөндлөнгийн оролцоо нь үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх, Хонконг, Хятадыг хөгжүүлэхийн төлөөх төв Засгийн газар, Хонконгийн засаг захиргааны шийдвэр төгс байдал, хүсэл зоригийг ганхуулахгүй” хэмээн мэдэгдсэн байна. 
 
Эх сурвалж:MONTSAME
Хонконгийн хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эрс эсэргүүцэж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0