Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
“TikTok” хамгийн их татагдсан аплекейшнаар тэргүүлж байна
4 жил өмнө   424
Дэлхийд хамгийн их татагдсан хавсралтуудын 2020 оны жагсаалтыг Хятадын “TikTok” тэргүүлснээр “Facebook” компанийн “Messenger” хавсралтыг ардаа орхисон талаар “App Annie” дижитал судалгааны компани мэдээллээ.
 
Ингэснээр богино хэмжээний дүрс бичлэг хуваалцдаг “TikTok” хавсралт нь энэхүү жагсаалтын эхний таван байрт багтсан “Facebook”-ийн эзэмшдэггүй цорын ганц хавсралт болж байна.
 
“TikTok”-ийн эзэмшигч “ByteDance” компанийн хятад хэлээрх дүрс бичлэгийн хавсралт болох “Douyin” нь мөн Хятаддаа хамгийн их татагдсан хавсралтаар нэрлэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп “TikTok”-ийг Америкт хэрэглэхийг хориглох оролдлого хийсэн ч ийнхүү нийгмийн сүлжээний хэрэглэгчдийн дунд нэр хүндтэй хэвээр байна.
 
Энэхүү жагсаалтыг 2018 оноос гаргаж эхэлснээс хойш “Facebook”-ийн хавсралтууд эхний байруудыг эзэлдэг байсан бөгөөд одоо ч давамгайлсан хэвээр байгаа юм.
 
Өнгөрсөн онд Д.Трамп АНУ-д “TikTok”-ийг гар утсандаа шинээр татан суулгахыг хориглох зарлиг гаргасан юм. Түүний засаг захиргааны хувьд, “TikTok”-ийг үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж байна гэж мэдэгдэж байсан. Харин “ByteDance” компани уг мэдээллийг няцаасаар иржээ. 
 
Эх сурвалж: BBC
“TikTok” хамгийн их татагдсан аплекейшнаар тэргүүлж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0