Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Их Британи “Долоогийн бүлэг”-ийг даргалж байна
3 жил өмнө   320
“Долоогийн бүлэг”-ийн /G7/ Гадаад хэргийн сайд нар "Талибан" хөдөлгөөний хяналтад орсон Афганистанд үлдээд буй гадаадын иргэд болон тус улсыг орхин явах хүсэлтэй байгаа хүмүүсийг аюулгүйгээр, нэн даруй нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгааг пүрэв гарагт нотлоод, хямралыг зохицуулах чиглэлд нягт хамтран ажиллахаа амлажээ.
 
“Долоогийн бүлэг”-ийн цахим уулзалтын дараа Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү сэтгүүлчдэд, “Бид Афганистан өмнөх үеийнхтэйгээ нэгэн адил Исламын хатуу дэг журмыг дахин мөрдөхгүй гэдэгт найдаж байгаа бөгөөд тус улс дахь нөхцөл байдлыг нягт ажиглах болно” гэж мэдээлсэн байна.
 
Афганистаны нийслэл Кабул тэргүүтэй олон томоохон хотыг хяналтдаа оруулсан “Талибан” хөдөлгөөний тэргүүлсэн шинэ Засгийн газрыг Япон улс дипломат шугамаар хүлээн зөвшөөрөх эсэх талаар түүнээс асуухад, “Токио Исламын шашинт хөдөлгөөний бодлого, тэр дундаа эмэгтэйчүүдэд хэрхэн хандах тэргүүтэй хүний эрхийн асуудлыг сайтар үнэлнэ” хэмээн хариулжээ.
 
Гэвч тэрбээр “Долоогийн бүлэг”-ийн орнууд “Талибан”-ы засаг захиргааг хүлээн зөвшөөрөх ёстой эсэх талаар ямар нэгэн хэлэлцүүлэг өрнөсөн талаар хариулт өгөхөөс татгалзсан байна. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар “Долоогийн бүлэг”-ийн удирдагчдын дээд хэмжээний цахим уулзалтыг ирэх долоо хоногт зохион байгуулахаар тохиролцсонтой холбогдуулан Гадаад хэргийн сайд нар санал бодлоо солилцох, хэлэлцэх сэдвийг тохиролцох зорилгоор ийнхүү уулзсан бололтой байна.
 
 
М.Тошимицү Ойрхи Дорнодод хийж буй айлчлалынхаа үеэр Йордан улсаас сайд нарын цахим уулзалтад оролцжээ. Тэрбээр пүрэв гаргийн өглөө Йорданы Гадаад хэргийн сайд Айман аль Сафадитай уулзаж, Афганистанд сүүлийн үед өрнөсөн үйл явдлуудын талаар санал бодлоо солилцжээ.
 
“Долоогийн бүлэг”-ийн бүрэлдэхүүнд Их Британи, Канад, Франц, Герман, Итали, Япон, АНУ, Европын Холбоо багтдаг билээ. 
Их Британи “Долоогийн бүлэг”-ийг даргалж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0