Цөөн үгээр:
  • 1068 ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙГ ЭРГҮҮЛЭН ТОМИЛЖ, ТӨСВӨӨС 6.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ НӨХӨН ОЛГОЖЭЭ
  • МОСКВАД 60-ААС ДЭЭШ НАСНЫХАН ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭЭД ДӨРВӨН САР ТУСГААРЛАГДАНА
  • МАРГААШ УЛААНБААТАРТ 10-12 ХЭМ ДУЛААН
Арабын зарим улс Афганистанд хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна
1 сар өмнө   158
Катар улсаас Афганистанд илгээсэн хүмүүнлэгийн тусламжийг тээвэрлэсэн онгоц Афганистаны нийслэл Кабул хотын олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа гэж Катар улсын Гадаад хэргийн яамнаас мэдэгджээ.
 
Уг хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд 20 тонн хүнсний тусламжийг илгээсэн бөгөөд Афганистаны эрх бүхий удирдлагууд холбогдох газрууд руу хүргүүлжээ.
 
Мэдэгдэлд дурдсанаар, Катараас тус улсад нийт 138 тонн эмнэлгийн хэрэгсэл болон хүнсний бүтээгдэхүүний тусламж илгээжээ. Энэ удаад үзүүлж буй хүмүүнлэгийн тусламж нь тус улсад үзүүлсээр байгаа дэмжлэгийн нэг хэсэг хэмээн онцолсон байна.
 
“Талибан” хөдөлгөөн наймдугаар сарын дунд үеэр Афганистаны засгийн эрхийг гартаа авсны дараа 33 хүний ​​бүрэлдэхүүнтэй түр Засгийн газар байгуулснаа зарлаад байгаа билээ. 
Арабын зарим улс Афганистанд хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0