Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Шинэ ДЭМБ-ыг байгуулах хэрэгтэй”
4 жил өмнө   376
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дахь хуралд Австралийн ерөнхий сайд хэлсэн үгэндээ илүү хүчирхэг, бие даасан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг хүчирхэг гүрнүүдтэй хамтран байгуулах хэрэгтэй гэж мэдэгджээ. Тэрбээр “Олон улс цаашид цар тахалтай хэрхэн тэмцэхэд суралцах ёстой. Үүний тулд бид цар тахлын эсрэг хүчирхэг хариу үйлдэл, судалгаа шинжилгээ явуулах чадвартай илүү хүчирхэг, хараат бус ДЭМБ-ыг байгуулах шаардлагатай” хэмээсэн аж.
 
Түүний үзэж буйгаар ДЭМБ-ын гишүүн бүр бүх нөхцөлд хүн төрөлхтөнийг хамгаалах хариуцлагыг үүрэлцэх, амбицтай байх ёстой хэмээгээд Covid-19 цар тахал анх хэрхэн гарсныг тогтоох хэрэгтэй гэв.
 
Австрали улсын зүгээс хараат бус дүгнэлт хийхийг шаардаж байгаа нь цар тахлын шалтгааныг олохын тулд болохоос улс төрийн зорилгогүй гэдгийг Моррис онцолжээ.
 
Эх сурвалж: The Moscow Times
Шинэ ДЭМБ-ыг байгуулах хэрэгтэй”
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0