Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Филиппиний ерөнхийлөгчийн сонгуульд содон хүмүүс өрсөлдөж байна.
3 жил өмнө   328
2022 онд болох Филиппиний ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа Баасан гарагт өндөрлөжээ.
 
Одоогийн ерөнхийлөгч Родриго Дутерте үндсэн хуульд заасны дагуу зургаан жилийн бүрэн эрхийн хугацаагаа өндөрлүүлж, дахин нэр дэвшихгүй юм. Филиппиний дараагийн ерөнхийлөгчид өрсөлдөхөөр гурван онцгой хүн нэрээ дэвшүүлцгээжээ.
 
Тэдний нэг нь тус улсад олон жил дэглэмээ тогтоосон дарангуйлагч Фердинанд Маркосын хүү залуу Маркос юм. Өөр нэг нэр дэвшигч нь мэргэжлийн боксын аварга, сенатын гишүүн Мэнни Пакьяо болжээ. Бас нэг онцлог нэр дэвшигч нь нийслэл Манила хотын захирагч, алдартай кино жүжигчин асан Иско Морено болсон байна.
 
Нэр дэвшигчдийн байдлаас харвал энэ удаагийн сонгууль маш өрсөлдөөнтэй болохоор байгааг ажиглагчид дүгнэжээ. Филиппиний сонгуулийн систем ганц шатлалтай тул нэр дэвшигч хэчнээн бага санал авсан ч ерөнхийлөгч болох боломжтой юм. Дээрх нэр дэвшигчдээс гадна одоогийн ерөнхийлөгч Родриго Дутертегийн охин Дутерте-Каприо замын дундаас нэр дэвших өндөр магадлалтай байна. Тэрбээр одоо Давао хотын захирагчийн сонгуульд өрсөлдөж байгаа бөгөөд Филиппиний сонгуулийн хуулийн дагуу арваннэгдүгээр сарын 15-наас өмнө ерөнхийлөгчийн сонгуульд нөхөн нэрээ дэвшүүлэх боломжтой. Түүний эцэг 2016 онд яг ийм замаар нэрээ дэвшүүлж, сонгуульд ялалт байгуулж байжээ.
 
Дутертегийн засаг захиргааны дэд ерөнхийлөгч бас энэ удаагийн сонгуульд нэрээ дэвшүүлж байгаа.
 
Эх сурвалж: CNN
 
Филиппиний ерөнхийлөгчийн сонгуульд содон хүмүүс өрсөлдөж байна.
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0