Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
"Гоо сайхны бараанд агуулагддаг бодисууд эрт нас барахад нөлөөлдөг"
2 жил өмнө   332
Хоолны хуванцар сав, шампунь, нүүрний будаг, үнэртэй ус, хүүхдийн тоглоом гэх мэт бараанд агуулагддаг фталат нэртэй бүлэг бодис ихэвчлэн зүрхний өвчнүүдийн шалтгаан болж, цаг бусаар нас барахад ихээр нөлөөлдөг болохыг эрдэмтэд баталжээ.
 
Эрдэмтэд хэдэн арван жилийн өмнөөс фталат бодисууд гармоны өөрчлөлт үүсгэдэг байж болзошгүй хэмээн дүгнэсэн байна. Гармоны өөрчлөлт хэчнээн жижиг байсан ч тархи, дархлааны системд нөлөөлөхүйц аюултай байдаг гэж АНУ-ын байгаль орчин, эрүүл мэнд, шинжлэх ухааны үндэсний хүрээлэн үзжээ.
 
Сүүлийн үеийн судалгаануудын үр дүнд фталат бодисууд хэт таргалалт, чихрийн шижин, зүрхний өвчний шалтгаан болдог нь тогтоогдсон байна.
 
Эрдэмтэд 55-64 насны нийт 5000 насанд хүрэгчдийн мэдээллийг судалж үзээд, шээсэнд нь хамгийн их фталат агуулагдаж буй хүн эрт нас барах эрсдэл хамгийн өндөр байгааг баталжээ. Мөн тус бодистой холбоотой өвчнөөр АНУ-д жилд 91-107 мянган хүн нас бардаг бөгөөд энэ нь АНУ-ын эдийн засгийн хөгжлөөс жил бүр 40-47 тэрбум ам.доллар хойш татахтай тэнцэхүйц гарз хохирол аж.
 
Фталат бодисыг хүмүүс өөрөөр “Хаа сайгүй байдаг бодис” гэж нэрлэдэг аж. Учир нь үнэр, чанар, өнгө зэргийг удаан хадгалах зориулалттай тус бодис ахуйн хэрэглээний бараг бүх бараанд агуулалгддаг байна.
 
Тиймээс эрдэмтэд аль болох бага фталат бодис хэрэглэхийн тулд үнэргүй угаалгын нунтаг, угаалгын бодис хэрэглэх, хүнсийг шил, керамик, ган, модон саванд хадгалах, боловсруулсан, лаазалсан хүнснээс илүү хөлдөөсөн, задгай хүнс хэрэглэх, 3, 6, 7 дугаартай хуванцар бүтэгдэхүүнүүдээс зайлсхийх хуванцар бүтээгдэхүүнийг богино долгионы зуух, аяга угаагч зэрэгт хийхгүй байхыг анхааруулжээ.
 
Эх сурвалж: INSIDER
"Гоо сайхны бараанд агуулагддаг бодисууд эрт нас барахад нөлөөлдөг"
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0