Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Японы Ерөнхий сайд Жо Байдентай даруйхан уулзах хүсэлтэй байна
4 жил өмнө   352
Япон Улсын Ерөнхий сайд Фумио Кишида АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай ойрын хугацаанд уулзах хүсэлтэй байна. “Иомиури шинбүн” сонинд өгсөн ярилцлагадаа тэрээр энэ талаар өгүүлжээ. “Би АНУ-руу аль болох хурдан айлчлал зохион байгуулж Жо Байдентай уулзмаар байна. Оноос өмнө болж өгвөл уулзана” гэж тэрээр хэлжээ.
 
Уулзалтаар Японы тал батлан хамгаалах салбарын чадамж, цаашдаа баримтлах бодлогын талаар зөвлөлдөх сонирхолтой байна.  
 
Японтой холбоотой өөр мэдээлэл дуулгахад, Эзэн хаан Нарухито саяхан эрх баригчдын бүрэлдэхүүнд шинэчлэл хийх зорилгоор Парламентын доод танхимыг тараасан билээ. Парламентын доод танхимын сонгууль энэ сарын 31-нд болно.  
Японы Ерөнхий сайд Жо Байдентай даруйхан уулзах хүсэлтэй байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0