Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Бээжин олимпийн бамбараа авах үед афинчууд эсэргүүцэв
3 жил өмнө   298
2022 оны Бээжингийн өвлийн олимпийн зохион байгуулах албаныхан галт бамбараа гардан авах ажиллагаа өчигдөр /2021.10.17/ Грект болжээ. Гэтэл галт бамбар хүлээж авах ёслолын үеэр хүний эрхийн төлөө тэмцэгчид эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Харин Грекийн цагдаа нар эсэргүүцлээ илэрхийлсэн жагсагчдыг баривчилжээ.
 
Хүний эрхийн төлөө тэмцэгч идэвхтнүүд Акрополис хотод өглөөнөөс эхлэн Төвөдийн далбаа, “Хонгконгийг чөлөөл” гэсэн бичигтэй лоозон барин жагссан аж. Харин тэдний дундаас 18 настай төвөд оюутан Цела Зогсан,  Хонгконгоос хөөгдсөн АНУ-ын 22 настай иргэн Жой Сиу нар баривчлагдсан байна.
 
Жагсагчид заавал энэ өдрийг сонгосон нь учиртай аж. Тухайлбал, Бээжингийн олимпийн зохион байгуулах албаныхан галт бамбараа гардан авахаар олимпийн эх орон Грект ирсэн байжээ. Гэтэл хэдэн арван оффицер жагсаалыг тэр дор нь дарсан юм.
 
2022 оны өвлийн олимпийг зохион байгуулах эрх авснаараа Бээжин дэлхийн түүхэнд анх удаа зуны ч олимпийг, өвлийн ч олимпийг зохион байгуулсан хот болж буй. Гэвч сүүлийн үед Хятадын засгийн газрын бодлого, шийдвэр хүний эрхийн төлөө тэмцэгчдийн маш их эсэргүүцэлтэй тулгарч эхэлсэн юм.
 
Тэр ч байтугай олон улсын зарим байгууллагууд болон АНУ-ын хууль тогтоогч нар Хятадыг шүүмжлэн хэрвээ уйгурчуудын эсрэг соёлын устгалаа зогсоохгүй бол энэ удаагийн олимпийг хойшлуулж, өөр хотод зохион байгуулах хүртэл арга хэмжээ авахыг Олон улсын олимпийн хорооноос шаардах болсон юм.
 
Эх сурвалж: CNN
Бээжин олимпийн бамбараа авах үед афинчууд эсэргүүцэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0