Цөөн үгээр:
  • Ачаа барааг чингэлэг тээврээр татан авна
  • Беларусь улс ойрын холбоотон Оростой хамтарч Украины өмнөд хил дээр цэргийн сургуулилалт хийхээ мэдэгджээ.
Украинд эрчим хүчний сүйрэл нүүрлэв
2 сар өмнө   146
Украины эрчим хүчний нөөцийн зах зээл сүйрлийн нөхцөлд байна гэж тус улсын Ажил олгогчдын холбоо мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжууллаа. 
 
"Украины эрчим хүчний нөөцийн зах зээл дээр үүссэн сүйрлийн нөхцөл байдал нь Украины аж үйлдвэр, эдийн засгийг хамгаалахад эрх баригчид нэн яаралтай арга хэмжээ авахыг шаардаж байна" хэмээн Ажил олгогчдын холбоо мэдэгджээ. 
 
Энэ холбооны онцолсноор, 2021 онд Украинд эрчим хүчний нөөцийн үнэ эрс өсч, Украины байгууллагуудад нийлүүлэгдэж буй хийн өртөг бусад өрсөлдөгчидтэй харьцуулахад 4-5 дахин өссөн байна. Үүссэн нөхцөл байдал Украины эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ, тэр дундаа компаниуд хаагдаж, хөдөлмөрийн цагаачлал нэмэгдэн, төрийн болон орон нутгийн төсөвт орох орлого багасна гэж шинжээчид анхааруулжээ.
 
 
Украины Ерөнхий сайд асан Арсений Яценюкийн өгүүлснээр, өнөөгийн эрх баригчид үнэ боломжийн байхад хий худалдан авсан бол одоо үүссэн нөхцөл байдлаас зайлсхийх боломжтой байсан гэнэ. Энд дуулгахад, сүүлийн саруудад Европ даяар байгалийн хийн үнэ өссөн бөгөөд наймдугаар сарын эхнээс есдүгээр сарын сүүл хүртэлх хугацаанд хийн үнэ хоёр дахин нэмэгджээ.
Украинд эрчим хүчний сүйрэл нүүрлэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0