Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Солонгос: Шатахууны татварыг түр хугацаанд бууруулна
2 жил өмнө   333
БНСУ шатахууны үнийн өсөлттэй холбогдуулан хэрэглэгчдийн ачааг хөнгөвчлөхийн тулд шатахууны татварыг түр хугацаанд бууруулах талаар хэлэлцэж байна гэж тус улсын эдийн засгийн бодлого боловсруулагчид мэдээлжээ.
 
“Засгийн газар шатахууны татварыг бууруулах зэрэг холбогдох арга хэмжээг ирэх долоо хоногийн эхээр танилцуулна” гэж тус улсын Сангийн сайд Хонг Нам Ки хэлжээ. "Олон улсын зах зээлд газрын тосны үнэ өсөж байгаагаас шалтгаалан шатахууны үнэ өсөж, өргөн хэрэглээний барааны үнэд дарамт учруулж байгаа учир бид шатахууны татварыг бууруулах чиглэлээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад анхаарлаа хандуулж байна” хэмээн Хонг Нам Ки онцолжээ.
 
Мөн тэрбээр газрын тосны үнэ 2018 оны аравдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн бөгөөд үнийн хувьд ойрын хугацаанд буурахгүй байх магадлалтай хэмээн нэмж дурдсан байна.  Тус улсын жишиг Дубайн газрын тосны үнэ өнгөрсөн долоо хоногт сүүлийн гурван жилийн хугацаан дахь хамгийн өндөр үнэ болох 82.28 ам.долларт хүрсэн нь есдүгээр сарын дунджаас /72.63 ам.доллар/ өссөн үзүүлэлт болжээ.
 
Түүнчлэн улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар шатахууны үнэ литр нь 1736.5 вон буюу 1.48 ам.доллар орчим боллоо гэж Солонгосын Үндэсний нефтийн корпорац /KNOC/ мэдээлжээ. Засгийн газар 2018 оны арваннэгдүгээр сард шатахууны үнэ 1690.3 вонд хүрсэнтэй холбогдуулан татварыг нь түр хугацаагаар бууруулж байжээ.
 
Эх сурвалж: MONTSAME 
 
 
Солонгос: Шатахууны татварыг түр хугацаанд бууруулна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0