Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Өвлийн наадмын түүхэнд хамгийн олон эмэгтэй тамирчин оролцсон олимп болно
3 жил өмнө   498
"Бээжин-2022" өвлийн Олимпын XXIV наадам нь өвлийн спортыг шинэ түвшинд гаргаж, цана, тэшүүр, мөсөн хоккей зэрэг өвлийн спортын төрлүүдээр хичээллэдэг хүмүүсийн тоог 300 саяд хүргэх Хятад улсын зорилт биелэхэд ихээхэн түлхэц үзүүлнэ" гэж Олон улсын олимпын хорооны (ОУОХ) тэргүүн Томас Бах хэлжээ.
 
Бээжин-2022 өвлийн Олипмын наадмын өмнө ч хойно ч өвлийн спорт байсаар л байх болно. Харин энэ олимпын ачаар илүү олон хүн өвлийн спортод дурлаж, өвлийн спортоор хичээллэдэг болно” гэж Томас Бах лхагва гарагт буюу өчигдөр хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлсэн байна. Хятад улсын нийслэл Бээжин хот нь өвлийн Олимпын XXIV наадмыг зохион байгуулснаар зуны болон өвлийн Олимпын наадмын аль алиныг зохион байгуулсан дэлхийн анхны хот болох юм. Томас Бахын хэлсэнчлэн, Хятад улс Олимпын наадмын бэлтгэл болон оролцогчдын аюулгүй байдлыг хангаж, "Ковид-19" цар тахалтай хийж буй тэмцлээрээ дэлхий дахинд үлгэр жишээ болж байна. АНУ-ын Жон Хопкинсын их сургуулийн мэдээлснээр, Их Британи, АНУ-д 100 мянган хүнд ногдох коронавирусний халдварын тохиолдлын тоо 639 болон 255 байгаа бол Хятад улсад 0.01 байна. "Бээжин-2022" өвлийн Олимпын наадам нь спортоор хичээллэх хүмүүсийн тоог нэмэгдүүлж, цар тахлыг дарж болдог гэдгийг нотолж, өвлийн спортын төрлийг нэмэхийн зэрэгцээ тогтвортой байдлын ач холбогдлыг харуулсан зэргээрээ дэлхий дахинд маш эерэг мессежийг түгээх болно" гэж ОУОХ-ны тэргүүн хэлжээ.
 
Энэ удаагийн өвлийн олимпын наадамд дэлхийн 2892 тамирчин биаталон, бобслей, кёрлинг, мөсөн хоккей, лүж буюу тобагган чарга, тэшүүр, цанаар гулгах гэсэн спортын долоон төрлийн 109 тэмцээн уралдаанд хурд хүч, авхаалж самбаагаа сорино.
 
 
Бээжингийн өвлийн Олимпын наадамд оролцох тамирчдын 45.2 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд энэ нь өвлийн Олимпын наадмын түүхэнд хамгийн олон эмэгтэй тамирчин оролцсон олимп болох юм. Олимпын албан ёсны бэлгэ тэмдэг нь “Bing Dwen Dwen” хэмээх том нүдэт хулсны баавгай юм. “Bing” гэдэг нь “мөс” гэсэн утгатай бөгөөд цэвэр ариун байдал болоод хүч чадлыг бэлгэддэг бол “Dwen Dwen” гэдэг нь хүүхэд багачуудыг илэрхийлдэг байна. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн өвлийн Олимпын бэлгэ тэмдэг нь тамирчдын хүч чадал, хүсэл зоригийг илэрхийлсэн бөгөөд энэ нь олимпизмын үзэл санааг сурталчилж, түгээн дэлгэрүүлэхэд тус болно гэж зохион байгуулагч орон болон ОУОХ үзэж байна.
 

 

Өвлийн наадмын түүхэнд хамгийн олон эмэгтэй тамирчин оролцсон олимп болно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0