Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Дэлхий даяар 7 тэрбум гаруй тун вакцин тарьжээ
3 жил өмнө   350
Дэлхий даяар хийгдсэн коронавирусний вакцины тунгийн тоо 7 тэрбумаас давжээ. Үүний талаас илүү хувийг БНХАУ (2.3 тэрбум), Энэтхэг (1.1 тэрбум), АНУ (0.4 тэрбум) гэсэн гурван улс эзэлж байгааг улс орнуудын эрх баригчдын албан ёсны мэдэгдэл, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн статистик мэдээнд үндэслэн гаргасан ТАСС агентлагийн тоон мэдээлэл харуулсан байна. 
 
Одоогийн байдлаар 7.001 тэрбум тун вакцин тариад байна. Харин дэлхий даяар яг хэчнээн хүн вакцины бүрэн тунд хамрагдсан болохыг одоогоор тодорхойлох боломжгүй байна. Учир нь олон улс орон зөвхөн вакцины гэрчилгээжсэн тунгийн тоо, хийсэн тунгийн тоог л мэдээлж байгаа аж.
 
Үүний зэрэгцээ дэлхий даяар вакцинжуулалтын хурд удааширсан байна. Өмнө нь ердөө 29 өдрийн дотор нэг тэрбум тун вакцин тарьж байсан бол дараагийн тэрбум тунг хийхэд 37 хоног зарцуулжээ. Арабын Нэгдсэн Эмирт Улс болон Мальта улсын хүн амын 90 гаруй хувь нь вакцин хийлгэжээ. Харин Португал, Куба, Чили, Исланд Камбож, Испани, Сингапур, Бруней, БНСУ зэрэг орнуудад хүн амын 80 гаруй хувь нь дор хаяж вакцины нэг тунд хамрагдсан байна.
 
ОХУ-ын хувьд коронавирустэй тэмцэх шуурхай штабынх нь мэдээллээр, 50.9 сая гаруй хүн вакцины хоёр тунг хийлгэсэн бол 56.8 сая гаруй хүн эхний тунд хамрагджээ. Тус улсын хэмжээнд “COVID-19”-ийн нийтийн дархлааны түвшин 46.8 хувьтай байна.
 
Эх сурвалж: MONTSAME
Дэлхий даяар 7 тэрбум гаруй тун вакцин тарьжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0