Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Өмнөд Солонгосын оператор KT сүлжээ тасалдсаны нөхөн төлбөрт хэрэглэгчдэдээ 40 тэрбум вон зарцуулахаар болжээ
3 жил өмнө   386
Аравдугаар сарын 25-ны өдөр Өмнөд Солонгосын харилцаа холбооны томоохон компани КТ-ийн сүлжээнд гэмтэл гарсны улмаас орон даяар үйлчилгээ нь тасалдсан юм.
 
Гэрээт байгууллагын ажилтны алдаатай үйлдлээс уг тасалдал үүссэн ба өглөөний 11:20 цагаас 12:00 цаг хүртэл үйлчилгээ бүрэн зогсож, үдээс хойш утасгүй болон утастай сүлжээний ихэнх хэсгийг сэргээж чаджээ.
 
Өчигдөр KT компанийн удирдлагууд хэрэглэгчдээсээ уучлал гуйж, хохирлыг нь барагдуулахад зориулж нийт 40 тэрбум вон ($33.97 сая) зарцуулах болсноо мэдэгдсэн байна.
 
Ингэхдээ хувь хэрэглэгчдийн тасалдсан хугацааг 10 дахин үржүүлсэн хугацааны ярианы хөнгөлөлтийг үзүүлэхээр болжээ. Жижиг бизнес эрхлэгчдэд 10 өдрийн хэрэглээтэй нь тэнцэх үйлчилгээний хөнгөлөлт үзүүлэхээр болсон байна. Хэрэглэгчид хөнгөлөлтөө дараа саруудад авах боломжтой гэнэ.
 
KT компанийн хэрэглэгчидтэй байгуулсан үйлчилгээний гэрээнд дараалан гурван цаг хүртэл хугацаагаар сүлжээ тасалдсан тохиолдол нөхөн олговор өгөхгүй тухай заасан байдаг гэнэ.
 
Гэвч олон нийтийн бухимдлын улмаас тулд нөхөн төлбөр олгох шийдвэр гаргажээ.
 
Сүүлийн жилүүдэд NTT Docomo, AT&T, Verizon, T-Mobile зэрэг дэлхийн томоохон харилцаа холбооны компаниудад сүлжээний тасалдал гарч байсан ч хэрэглэгчдэдээ нөхөн төлбөр төлж байгаагүй гэнэ.
 
“Бид дотоодын болон гадаадын компаниудтай харьцуулахад хамгийн өндөр нөхөн төлбөр санал болгож байна” гэж KT компанийн төлөөлөгч өчигдөр мэдэгдсэн байна.
 
 
 
Эх сурвалж: Korea Times
Өмнөд Солонгосын оператор KT сүлжээ тасалдсаны нөхөн төлбөрт хэрэглэгчдэдээ 40 тэрбум вон зарцуулахаар болжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0