Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Хятад: АНУ-ын гаргасан Covid-19-ийн дүгнэлт ямар ч үндэслэлгүй
3 жил өмнө   367
“Covid-19” цар тахлын вирус лабораторид үүссэн гэх АНУ-ын тагнуулын байгууллагаас гаргасан мэдээллийг "шинжлэх ухааны үндэслэлгүй" гэж үзэж байгаагаа Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбинь Ням гаригт мэдэгдэв.
 
АНУ-ын тагнуулын байгууллагаас Бямба гаригт гаргасан мэдээлэлд дурдсанаар "SARS-CoV-2 хэмээх “Covid-19”-ийг үүсгэгч вирус хүмүүст анх халдварласан нь байгалийн хүчин зүйлээс  эсвэл лабораториос алдагдсанаас ч болсон байх талтай. Гэхдээ энэ хоёр таамаглалын аль нь баттай болохыг хэзээ ч мэдэх аргагүй" гэсэн байна. Энэхүү дүгнэлтийн талаар Хятадын гадаад хэргийн яам цахим хуудсандаа хариу мэдэгдэл гаргахдаа “Худлыг мянган удаа давтсан ч үнэн болохгүй” гэжээ.
 
Мөн АНУ-ын тагнуулын албыг “хууран мэхлэлтээрээ алдартай” болохыг нэмж тодотгожээ. Ван Вэнбинь "Covid-19-ийн гарал үүслийг судлах нь ноцтой бөгөөд нарийн төвөгтэй ажил тул зөвхөн дэлхийн эрдэмтдийн хамтын оролцоотойгоор хийх ёстой" гэсэн юм.
 
2019 оны сүүлээр дэлгэрсэн "Covid-19”-ийн вирус Ухань хотын лабораториос алдагдсан гэх мэдээллийг Хятад улс үгүйсгэсээр ирсэн юм. Харин Ван Вэнбинь  АНУ-д хандан Форт Детрик дэх лабораторио олон улсын шинжээчдэд нээхийг уриалж байгаагаа дахин илэрхийлжээ.
 
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Хятад: АНУ-ын гаргасан Covid-19-ийн дүгнэлт ямар ч үндэслэлгүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0