Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Японы засгийн газар алдартай Зэн багшийн баримлыг Хятадад зээлээр өгөхөөр төлөвлөж байна
2 жил өмнө   341
Японы засгийн газар ирэх онд болох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоор Зэн Буддизмийн багшийн баримлыг Хятадын талд зээлээр өгөхөөр төлөвлөж байгааг Токиогийн албаны эх сурвалжууд мэдээлжээ.
 
Энэ нь соёлын өв дурсгалаа солилцох замаар Япон-Хятадын харилцааг сайжруулах нэг чухал алхам болно гэж төслийг санаачлагч Бээжин дэх Япон улсын элчин сайдын яам үзэж байгаа юм байна.
 
1592 оноос 1673 оны хооронд амьдарч байсан Инюань Лончи хэмээх санваартны 1.6 метр өндөр модон баримал одоо Японы Киото мужийн Обаку сан Манпуку-жи сүмд хадгалагддаг. 1663 онд баримлыг бүтээхдээ санваартны үс, сахлаас авч ашиглаж байжээ.
 
 
Японд Инген нэрээр алдаршсан энэ хүн зүүн өмнөд Хятадын Фүжян мужийн Ванфү хийдийн хамба лам байгаад Манжийн эзлэн түрэмгийллээс зугтаж, 1645 онд Японд дүрвэж ирсэн байна.
 
Ирснийхээ дараа тэр Зэн Буддизмийн Обаку урсгалыг үндэслэжээ. Тэр бас Японд “Инген маме” гэж нэрлэдэг нэг төрлийн шошны үрийг авчирч нутагшуулсан гэдэг.
 
Үүнээс гадна Инген багш тухайн үеийн Японы урлаг, анагаах ухаан, хөдөө аж ахуй, хөгжим, түүх бичлэг, утга зохиол, хэвлэлийн технологид олон шинэчлэл нэвтрүүлж байжээ.
 
Түүнийг Эдогийн эрин үеийн (1603-1868) соёлд чухал нөлөө үзүүлсэн соён гэгээрүүлэгч гэж үздэг байна.
 
Баримлыг Ингений амьдарч байсан Ванфү хийдэд түр байрлуулж, олон нийтэд үзүүлсний дараа Японы тал буцааж авахаар төлөвлөжээ.
 
 
 
Эх сурвалж: Kyodo News
Японы засгийн газар алдартай Зэн багшийн баримлыг Хятадад зээлээр өгөхөөр төлөвлөж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0