Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Байден, Путин нарын цахим уулзалтын цаг тодорхой боллоо
2 жил өмнө   373
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын цахим уулзалтыг 12 дугаар сарын 7-нд хийхээр талууд өмнө нь тохиролцсон. Гэвч уулзалт эхлэх цаг хараахан тодорхой болоогүй байсан юм. Тэгвэл Ерөнхийлөгч нарын цахим уулзалт Москвагийн цагаар 18.00 цагт эхлэх тухай ТАСС агентлаг мэдээллээ. Дээрх цагийг Цагаан ордноос гаргасан хуваарийн дагуу тогтоожээ.
 
Цахим уулзалт хэвлэлийнхэнд хаалттай горимоор явагдана. Гэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын хэлснээр дээд хэмжээний уулзалтыг бүрэн эхээр нь дамжуулахгүй, зөвхөн эхлэл хэсэгт зураг авч уулзалтын үр дүнгээр албан ёсны мэдэгдэл гаргахаар төлөвлөж байгаа аж. 
 
Путин, Байден нар Украины хурцадмал байдал, Афганистан, Сири, Иран, Ливийн нөхцөл байдал зэрэг өргөн хүрээнд ярилцах боломжтой гэж Оросын удирдагчийн туслах Юрий Ушаков өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Тэгвэл ОХУ-аас АНУ-д суугаа Элчин сайд Анатолий Антонов дээд хэмжээний уулзалт Европ дахь нөхцөл байдлыг намжаахад тусална гэжээ.
 
Харин Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки АНУ-ын Ерөнхийлөгчийн зүгээс дээд хэмжээний уулзалтаар Украины асуудалд анхаарлаа хандуулах бодолтой байгаа гэж мэдэгджээ.
 
 Хоёр удирдагчийн сүүлийн албан ёсны яриа долоодугаар сарын 9-нд болсон юм.
Байден, Путин нарын цахим уулзалтын цаг тодорхой боллоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0