Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
“AstraZeneca”, “Pfizer” компанид гарган авсан “COVID-19”-ийн вакциныг хольж тарих нь үр дүнтэй
2 жил өмнө   326
“AstraZeneca”, “Pfizer” компанид гарган авсан “COVID-19”-ийн вакциныг бусад вакцинтай хольж тарих нь тухайн вакциныхаа хоёр тунг тариулснаас илүү үр дүнтэй байгааг Их Британийн судлаачид тогтоожээ.
 
Анагаах ухааны “Lancet” сэтгүүлд даваа гарагт нийтлүүлсэн Оксфордын их сургуулийн судалгаанд 50-иас дээш насны 1000 гаруй сайн дурын оролцогчид вакцинуудыг хольж тарьсан байна. Тодруулбал, “AstraZeneca”, “Pfizer”-ын вакцины эхний тунг хийлгэснээс есөн долоо хоногийн дараа “Moderna”, “Novavax”-ын вакциныг хоёр дахь тун болгон тарьжээ.
 
Ингэхэд “AstraZeneca”-гийн вакциныг хийлгэсний дараа “Moderna”, “Novavax”-ын вакцин тариулах нь дархлааг “AstraZeneca”-гийн вакциныхаа хоёр дахь тунг тариулсан хүмүүсийнхтэй харьцуулахад өсгөсөн бол “Pfizer”-ын вакцины дараа “Moderna”-гийнхийг тариулсан хүмүүст л ийм үр дүн ажиглагджээ.
 
Тухайлбал, “AstraZeneca” болон эрүүл мэндийн байгууллагуудын зөвшөөрлийг хараахан аваагүй байгаа “Novavax”-ын вакциныг хольж тарихад эсрэг биетийн түвшин ижил хоёр тунг тариулснаас дөрөв дахин нэмэгджээ. Эдгээр вакцины хувьд “Moderna”, “Pfizer”-ынхтай харьцуулахад хадгалах нөхцөл нь хялбар юм.
 
Энэхүү судалгаа нь зарим орны Засгийн газруудын хэдийнээ хэрэгжүүлж эхлээд буй вакцинуудыг хольж тарих шийдвэр нь аюулгүй, үр дүнтэй болохыг улам бататгаж байна. Мөн өөр вакцинуудыг хольж тарих нь “омикрон” хувилбар тархаж эхлээд буй энэ үед бага, дунд орлоготой орнуудад вакцины нөөцөө үр өгөөжтэй ашиглах, цаашлаад вакцины хомсдолыг зохицуулахад тус нэмэр болох төлөвтэй байна.  
“AstraZeneca”, “Pfizer” компанид гарган авсан “COVID-19”-ийн вакциныг хольж тарих нь үр дүнтэй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0