Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Омикрон хувилбарын анхны тохиолдол Хятад улсад бүртгэгдлээ
2 жил өмнө   313
Коронавирусийн халдварлах чадвар өндөртэй Омикрон хувилбарын нэг тохиолдол Тяньжин хотод илэрсэн тухай Хятадын эрх баригчид өчигдөр мэдээлжээ.
 
Арванхоёрдугаар сарын 9-ний өдөр гадаадаас буцаж ирсэн халдвар тээгчийг одоо тусгаарлан эмчилж байгаа юм байна.
 
Өмнө нь Хонконг хотод Омикрон хувилбарын тохиолдол илэрч байсан бол Хятадын эх газарт ганц ч тохиолдол бүртгэгдээгүй байсан юм. Хятад улс “zero-Covid” буюу коронавирусийн халдварыг бүрмөсөн тэглэх хатуу бодлого баримталж байгаа.
 
Тэгвэл Омикрон хувилбарын халдвар дэгдвэл уг бодлогод нь томоохон сорилт болж магадгүй юм.
 
Өнөөдрийн байдлаар тус улсад коронавирусийн Дельта хувилбарын тохиолдлууд бүртгэгдэж байгаа. Саяхан тус улсын 65 сая хүн амтай Зэжянь мужид Дельта хувилбарын тархалтын шинэ голомт үүссэн нь Бээжингийн эрх баригчдын санааг зовоож байна.
 
Ням гарагт Хятад даяар халдварын 80 тохиолдол шинээр бүртгэгдсэний 74 нь Зэжяньд илэрчээ. Өнгөрсөн аравдугаар сарын турш тус мужид ердөө ганцхан халдварын тохиолдол бүртгэгдэж байв.
 
Аж үйлдвэрийн том төв болдог Зэжянь мужид халдварын голомт илэрсэнтэй холбоотой арав гаруй нээлттэй хувьцаат компани Даваа гарагаас үйл ажиллагаагаа зогсоосон нь хөрөнгийн зах зээлд доргилт үүсгээд байна.
 
Өнгөрсөн сарын сүүлээр Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад илэрсэн Омикрон хувилбар одоо дэлхийн 50 гаруй улсад тархаад байгаа.
 
Хятадын эх газраас тусдаа эрүүл мэндийн системтэй Хонконг хотод энэ сарын эхээр Омикрон хувилбарын анхны тохиолдлууд илэрч байв. Өчигдөр тус хотод хоёр шинэ тохиолдол нэмэгдсэнээр нийт Омикрон хувилбарын тохиолдлын тоо долоо болсон байна.
 
Шинэ хоёр тохиолдол нь Их Британиас зөөвөрлөгдөж иржээ. Өчигдөр Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон шинэ хувилбараар өвчилсөн хүмүүсээс анхны хүн нас барсныг зарласан юм.
 
Даваа гарагийн байдлаар Англид илэрсэн нийт шинэ тохиолдлуудын 20 хувь, Лондон хотод илэрсэн тохиолдлуудын 40 хувь нь Омикрон хувилбараар өвчилжээ.
 
Эх сурвалж: The Guardian
Омикрон хувилбарын анхны тохиолдол Хятад улсад бүртгэгдлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0