Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
БНСУ: Цэргийн албанаас зугтсан 342 хүний мэдээллийг зарлажээ
3 жил өмнө   387
Өмнөд Солонгосын засгийн газрын цэрэг татлагын агентлаг өчигдөр үүрэгт албаа хаахаас зугтаасан 342 хүний дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд зарлажээ.
 
Үүнд цэрэг татлагад ирээгүй, орлуулах албыг хаагаагүй, гадаадад оргон зугтсан хүмүүсийн нэр, нас, хаяг зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан байна.Хөрш Умард Солонгостой дайны нөхцөл байдалд оршдог Өмнөд Солонгост шаардлага хангасан эр хүн бүр хоёр жилийн хугацаатай цэргийн албыг заавал хаах үүрэгтэй байдаг.
 
Бие, эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн алба хаах боломжгүй эрчүүд нийгэмд тустай ажил хөдөлмөрт оролцох замаар орлуулдаг байна.Цэрэг татлагын агентлаг 2016 оноос хойш жил бүр үүргээ биелүүлээгүй хүмүүсийн дэлгэрэнгүй мэдээллийг вэб сайтдаа нийтэлдэг болжээ.
 
Ингэснээр цэргийн албанаас зугтагсдыг жигшүүлж, цаашдын ийм үзэгдлээс сэргийлэх зорилготой юм байна.
 
Эх сурвалж: Arirang News
 
 
БНСУ: Цэргийн албанаас зугтсан 342 хүний мэдээллийг зарлажээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0