Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Гэнэтийн хөл хорионоос болсон сонирхолтой явдал
2 жил өмнө   335
Хятад улсын засгийн газар Бээжин 2022 өвлийн олимпын наадмыг эхлэхээс өмнө коронавирусийн тархалтыг зогсоохын тулд хорио цээрийн хатуу арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа.
 
Сүүлийн байдлаар олон сая оршин суугчтай хэд хэдэн хотод халдварын голомт илэрсний улмаас тэдгээр хотуудыг гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлаад байна. Ингэж тусгаарлагдсан хотуудын оршин суугчид гэнэтийн хөл хорионы шийдвэрийн улмаас байгаа байгаа газартаа хоригдож байгаа юм.
 
Жишээ нь Ван нэрээр өөрийгөө танилцуулсан нэг бүсгүй сохор болзоогоор уулзсан эртэйгээ нэг байранд тусгаарлагдаад олон хонож байгаагаа саяхан Хятадын Вэйбо сүлжээнд мэдээлжээ.
 
Тэрбээр саяхан Гуанжоу хотоос Зэнжоу хотод ирээд ийнхүү айлын гэрт тусгаарлагдсан байна. “Миний нас явж байгаа болохоор эцэг эх маань намайг хүнтэй танилцуулах 10 гаруй сохор болзоо зохион байгуулсан юм. Би тав дахь болзооныхоо үеэр гэрт нь уригдаж ирээд тусгаарлагдчихлаа” гэж тэр бичжээ.
 
Түүнтэй болзсон ээлжит эрэгтэй нь хоол сайн хийдэг тул гарын хоолоороо дайлахаар гэртээ урьсан юм байна.
 
Ван шинэ танилынхаа гэрт хамт амьдраад дөрөв хонож байгаагаа Ням гарагт бичжээ. Гэрийн эзэн бага ярьдаг тухай, түүнд өдөр бүр төрөл бүрийн хоол хийж өгч байгааг бас бичсэн байна. 12.6 сая оршин суугчтай Зэнжоу хотод илэрсэн халдварын тархалт намдах болоогүй нь сүүлийн тоо баримтаас харагдаж байгаа юм. Сүүлийн долоо хоногийн хугацаанд тус хотод 100 гаруй тохиолдол бүртгэгдсэнийг Хятадын төв хэвлэл мэдээлжээ.
 
Хүмүүс гэнэтийн хөл хорио, тусгаарлалтад Ван шиг хэлмэгдэх явдал түгээмэл гарч байна.
 
Тухайлбал өнгөрсөн сард Сиань хотод нэг эрэгтэй гэрээ нүүлгэж байгаад тусгаарлагджээ.Тэрбээр машинаасаа эд хогшлоо ч гүйцэд оруулж чадалгүй тусгаарлагдсан тул хөрш айлаас нөмрөх хөнжил гуйсан тухайгаа мэдээлж байв.
 
 Эх сурвалж: BBC
Гэнэтийн хөл хорионоос болсон сонирхолтой явдал
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0