Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Японы уламжлалт сур харваанд 1000 гаруй хүн оролцжээ
2 жил өмнө   263
Жил бүрийн нэгдүгээр сарын хоёр дахь Даваа гарагт Япон даяар нас биед хүрч буй охид бүсгүйчүүдийн баярыг тэмдэглэдэг.
 
Тодруулбал өмнөх оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс шинэ оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн хооронд 20 нас хүрч буй бүсгүйчүүдэд баяр хүргэх, урам зориг өгөх төрөл бүрийн арга хэмжээнүүд Япон даяар зохион байгуулагддаг.
 
Уг баярыг Нийтийн Тооллын 714 оноос хойш тэмдэглэж ирсэн уламжлалтай юм байна. Баярын арга хэмжээний нэг хэсэг болох сур харвах тэмцээн өчигдөр буюу Ням гарагт Киото хотын Санжусангендо Буддын шашны хийдэд зохион байгуулагдаж, 1,000 орчим бүсгүй оролцжээ.
 
Цар тахлын улмаас Кюдо гэж нэрлэгддэг энэхүү тэмцээн үзэгч, хөгжөөн дэмжигчгүй зохион байгуулагдсан байна. Өрсөлдөгч эмэгтэйчүүд нэг метрийн өргөнтэй байг 60 метрийн зайнаас харвахдаа хоёр минутын дотор тус бүр хоёр сум тавих дүрэмтэй ажээ.
 
Хоёр сумаараа байг онож чадсан эмэгтэй дараагийн шатанд дэвшиж харвадаг юм байна. Шинээр насанд хүрсэн бүсгүйчүүдээр сур харвуулж өрсөлдүүлдэг энэ тэмцээнийг 1600-аад оны үеэс зохион байгуулж эхэлжээ.
 
Эх сурвалж: MONTSAME
Японы уламжлалт сур харваанд 1000 гаруй хүн оролцжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0