Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
БНХАУ-ын экспорт, импортын хэмжээ анх удаа 6 их наяд ам.долларыг давлаа
2 жил өмнө   311
Өнгөрсөн онд БНХАУ-ын экспорт, импортын нийт хэмжээ өмнөх оныхоос 21.4 хувиар өсч, анх удаагаа 6 их наяд ам.долларын босгыг давлаа.
 
БНХАУ-ын Гаалийн Ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч Ли Куйвэн өнгөрсөн оны гадаад худалдааны нөхцөл байдлыг танилцуулав. Гаалийн статистик мэдээллээр, 2021 онд тус улсын гадаад худалдааны нийт хэмжээ 39.1 их наяд юаньд /6.05 их наяд ам.доллар/ хүрч, өмнөх 2020 оноос 21.4 хувиар өссөн байна.
 
"Тайлант хугацаанд гадаад худалдааны салбарт тодорхойгүй, тогтворгүй хүчин зүйлүүд их тулгарсан. Мөн Хятадын эдийн засгийн хөгжилд эрэлт, нийлүүлэлтийн шок, хүлээлтээс сул байх зэрэг олон асуудлууд тулгарч байлаа" гэж Ли Куйвэн хэлэв. Мөн тэрбээр, “энэ онд мөн бид үргэлжлүүлээд олон саадтай тулгарах болно. Гэсэн хэдий ч Хятадын эдийн засаг уян хатан, урт хугацаанд өсөх үндсэн зарчим өөрчлөгдөхгүй бөгөөд энэ нь гадаад худалдааг тогтворжуулахад хүчтэй дэмжлэг үзүүлнэ” гэж мэдэгджээ.       
 
Эх сурвалж: MONTSAME         
БНХАУ-ын экспорт, импортын хэмжээ анх удаа 6 их наяд ам.долларыг давлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0