Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Дональд Трамп: Манай фермэрүүдийн үйлдвэрлэж чадах бүхнийг Хятадууд худалдаж авах болно
6 жил өмнө   504
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр твиттер хуудсандаа Хятад улс Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг их хэмжээгээр худалдаж авахаар болсныг зарлажээ. Ингэхдээ тэр “манай фермэрүүдийн үйлдвэрлэж чадах хэмжээгээр авна” гэж онцолсон юм.
 
Өнгөрсөн долоо хоногт Вашингтонд болж өнгөрсөн хоёр улсын худалдааны хэлэлцээрийн талаар үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байна.
 
Бямба гарагт Хятадын тал $200 тэрбумын бараа, бүтээгдэхүүн АНУ-аас худалдаж авах амлалтын тухай мэдээллийг үгүйсгээд Америкийн худалдааны алдагдлыг их хэмжээгээр бууруулах тохиролцоо хийгдсэн гэсэн боловч тоо баримт дурдахаас зайлсхийжээ.
 
Ямартай ч АНУ-ын худалдааны сайд Уилбур Росс ирэх долоо хоногт Бээжинд зочилж, тохиролцсон асуудлуудыг цаасан дээр буулгаж, батлах ажлыг гүйцээхээр болсон байна.
 
Ингэхдээ Хятадын засгийн газартай бус, харин худалдааг гүйцэтгэх компаниудтай гэрээ байгуулна гэдгийг АНУ-ын сангийн сайд Стивен Мнючин мэдэгдсэн юм. Тэрээр Ням гарагт Fox News сувагт ярихдаа Вашингтон “тодорхой тоон зорилтууд тавьсан байгаа, гэхдээ би энэ талаар олон нийтэд зарлах боломжгүй байна” гэжээ.
 
Хятадын тал ч тохиролцооны талаар огт мэдээлэл өгөхгүй байгаа юм.
 
Хятадын төлөөлөгчдийг ахалж Вашингтонд очсон ерөнхий сайдын орлогч Лю Хэ уг хэлэлцээрийн хамгийн гол үр дүн нь талууд худалдааны дайн эхлүүлэхээс зайлсхийх ойлголцолд хүрсэн явдал гэж Хонг Конгийн хэвлэлд мэдэгдсэн байна.
 
Талууд хэлэлцээрийн үр дүнгийн талаар ямар ч мэдээлэл өгөхгүй байгаа нь тохиролцоо албан ёсоор баталгааажаагүй байгаатай холбоотой гэж ажиглагчид үзэж байгаа юм. 
 
Тиймээс Уилбур Россын ирэх долоо хоногт Бээжинд хийх айлчлалын дараа дэлгэрэнгүй мэдээлэл ил болно гэсэн хүлээлт үүсээд байна.
 
 
 
Эх сурвалж: South China Morning Post
Дональд Трамп: Манай фермэрүүдийн үйлдвэрлэж чадах бүхнийг Хятадууд худалдаж авах болно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0